2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн газрыг цуцлах шийдвэр гарчээ

  2018 оны Улсын их хурлын тогтоолооор Монгол улсын аудитын байгууллага тусгайлсан 3 төрлөөр аудит хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудит хийжээ.



Ховд аймгийн Аудитын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран Жаргалант суманд 2015-2018 оны газар олголт, газар олголтын гэрчилгээнд өөрчлөлт орсон талаар тусгай хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар Жаргалант сумын Цамбагарав багийн малчны хорооллын 5,6,7 гудманд газар авсан иргэд газраа 2 жилийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрчээ.



Жаргалант сумын газрын албанаас Цамбагарав багийн малчны хорооллын 5,6,7 гудманд газар эзэмшигч бүхий 2 жилийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэдэд шаардлага хүргүүлээд байна. Шаардлагыг биелүүлээгүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарчээ.
Бэлтгэсэн: Т. Азжаргал




Сэтгэгдэл ( 0)