Боловсрол, Эрүүл мэнд, ХАА-н салбарын 500 гаруй алба хаагчдад "ТАБЛЕТ" гардуулав


  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, С.Ганбаатар, аймгийн Засаг дарга Э.Болормаа нар аймгийн боловсрол, эрүүл мэнд, ХАА-н салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ.





  Уулзалтын үеэр цаг үеийн ажил, сүүлийн жилүүдэд дээрх салбарт хийсэн хөрөнгө оруулалтын зарим томоохон ажлын талаар мэдээлэл өгч санал бодлыг нь сонсов.

  Мөн Ховд их сургууль, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар болон Мал эмнэлгийн газар, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын 501 хүнд "ТАБЛЕТ" гардуулан өглөө.





  Энэ ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боловсролын шинэ сэргэлтийн бодлого”, “Цахим Монгол”, “Боловсролоо дэмжье” зэрэг хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ЗДТГ цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)