Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс явуулсан шалгалтанд хамгийн өндөр оноог Б. Баярсүх авлаа.

  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Удирдах албан тушаал-эрхэлсэн түшмэл)-ийн шалгалтыг хуваарийн дагуу 2023.11.02-ний өдөр зохион байгуулжээ.
Тухайн шалгалтанд нийт 6 хүн оролцсоноос хамгийн өндөр буюу 79,7 оноогоор Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б. Баярсүх тэргүүлсэн байна.
Одоо Төрийн албаны зөвлөл хуралдаж нэр дэвшүүлсэн тогтоол гаргаснаар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаа томилох юм.
Б. Баярсүх нь:
- 2007 онд Жаргалант сумын багийн нийгмийн ажилтан
- 2008 онд Жаргалант сумын ЗДТГ-ын мэргэжилтэн
-  2010 онд Аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан
-  2014-2015 онд Хар нуур Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн
- 2015-2016 онд Ховд аймгийн МХГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
 - 2016 оноос  хойш Ховд аймгийн ЗДТГ ХБТХОХ-ийн дарга
-  2019-2020 онд Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга
-  2020-2022 оны 11 сар хүртэл ХБТХОХ-ийн дарга
-  2022.11 -2023 оны 7 сар хүртэл Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
-  2023.07-сараас одоог хүртэл ХБТХОХ-ийн дарга зэрэг ажлыг хийж байна.
Б. Баярсүх нь төрийн албанд тасралтгүй 17 жил ажиллаж байгаа туршлагатай, мерит зарчмаар шатлан дэвшиж байгаа боловсон хүчин юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)