БНХАУ-ын Алтай аймгийн Засаг дарга Женис Хадисаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа

  Алтай аймгийн соёл, спорт, радио, аялал жуулчлалын товчооны намын удирдах бүлгийн нарийн бичгийн дарга Жан Жяжэнь, Алтай аймгийн нарийн бичгийн орлогч дарга, худалдааны товчооны дарга Еркен Дүйсэн, Алтай аймгийн гадаад харилцааны газрын дарга Махашати Манай, Алтай аймгийн орлогч дарга бөгөөд Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Жай Да Шүн зэрэг албаны төлөөлөл Ховд аймагт айлчиллаа.

Алтай аймгийн зочид төлөөлөгчийг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Б. Сандагсүрэн тэргүүтэй аймгийн удирдлага аж ахуй нэгж, компани, хувийн хэвшлийн төлөөллүүд хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.





Уулзалтаар:
- Эдийн засгийн хамтын ажиллагаа
- Аялал жуулчлал
- Тээвэр ложистик
- Боомтын өргөтгөл
- Малын гаралтай түүхий эдийн экспорт импортын нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.



БНХАУ-ын Алтай аймаг нь Шинжаны хойд бүс нутагт харьяалагддаг, Казакстан, Орос, Монгол гурван улстай хил залгаа оршдог 670 мянга хүн амтай 38 үндэстэнтэй, эдийн засгийн тэргүүлэх 6 салбарын хөгжлөөрөө өсөлттэй яваа аймгаар нэрлэгдэж байна.
Харин Ховд аймгийн тухайд бие даасан эдийн засагтай аймаг болон хөгжихийн тулд гадаад харилцааг чухалчилж БНХАУ-ын Алтай аймаг, Монгол улсын Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг дэмжих, холбон зуучлах тал дээр хамтран ажиллах нь уулзалтын гол ач холбогдол гэдгийг талууд онцолж байсан.
Талуудын удаа дараагийн хамтын ажиллагааны уулзалтын үр дүнд:
- Ховд аймгийн Булган сумын “ Бүрэнхайрханы шим” ХХК, Чингэл сумын Байтэлек импорт экспортын худалдааны ХХК-тай 300 тонн адууны мах импортлох 7,8 сая юанийн гэрээ
- Ховд аймгийн “ Баруун Монгол Интернэйшнл ” ХХК, Чингэл сумын Лантиан импорт экспортын худалдааны ХХК-тай300 тонн чанасан үхэр, хонины мах, 500 тонн адууны шинэ мах, 50,000 амьд хонь, 10,000 амьд адуу импортлох 70 сая юанийн гэрээ
- Ховд аймгийн “ Булган түшиг” ХХК Чингэл сумын Аоёү аялал жуулчлалын хөгжлийн хөрөнгө оруулалтын ХХК-тай аялал жуулчлалын хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зуралцлаа.


Энэ оны 7 сарын дундуур хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалт хийж малын гаралтай түүхий эдийн экспорт импортын нэмэгдүүлэх зорилгоор хилээр амьд хонь гаргах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч зөвчилцсөн байдаг.Өмнө нь хилээр амьд адуу гаргаж байсан бол одоо хонь, адууг амьдаар нь гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна.
Түүнчлэн хилээр амьд мал гаргах бэлтгэл ажлыг талууд сайтар ханган ажиллах ёстой тиймээс уулзалтын үеэр Ховд аймгийн зүгээс малын халдваргүйжүүлэлтийн хашаа барих асуудлыг хөндлөө.
Алтай аймгийн зүгээс хийсэн мэдээллээр Чингэл сумын Лантиан импорт экспортын худалдааны ХХК 2017 онд малын халдваргүйтгэлийн хашаа барьж ашиглалтад оруулсан учир Ховд аймгаас зардал гаргаж хашаа барих шаардлагагүй гэлээ.
Түүнчлэн уулзалтын үеэр Булган Такешикен боомтын өргөтгөлийн асуудал хийгээд тухай боомтууд дээр 2 улсын консулын газрыг нээж виз олгох, Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо.



Цаашид хоёр улсын аялал жуулчлалын эвент болсон онцлог арга хэмжээнүүдийг дэмжин хөгжүүлэх, шинэ гарц нээх тал дээр хамтран ажиллах. Ховд аймгийг түшиглэсэн тээвэр ложистикийн том төв байгуулах боломжийг судлахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Мөн сүүлийн жилүүдэд тоо толгой нь хэт олшроод байгаа Заарт хархыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар жилд 60 мянган заарт харах нийлүүлэх боломж байгааг дурдлаа. 
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)