406 сорьцод PCR шинжилгээ хийхэд "ХАЛДВАР" илрээгүй байна

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 406 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 246 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.14/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Халдвар авсан нийт 246 иргэнээс 242 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. Өнөөдрийн /2021.05.14-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 75 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 252 иргэн, гэрийн ажиглалтад 66 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)