С.Бямбацогт: Иргэн бүрийн санал үнэ цэнэтэй

  УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт 11.40 цагт буюу морин цагт Ховд аймгийн 16 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд гэр бүлийн хамт очин саналаа өглөө.





Түүний хувьд Жаргалант сумын Бичигт багт төрж өссөн, өрх тусгаарлаж гал голомтоо асаасан гээд түүхэн дурсамж олон бий гэдгийг хэлж байлаа.
Тэрээр Монгол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аа сонгох сонгуулийн үйл ажиллагаа орон даяар идэвхтэй явагдаж байгааг онцлоод Иргэн бүрийн санал үнэ цэнэтэй тул Монголчууд маань сонгох эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.
 

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)