Зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо


  Улсын байцаагчдын дүгнэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 10 захаас Их буян, Эвийн хүч зэрэг битүү худалдааны төв болон захууд нь дунджаас доош эрсдэлтэй, Хан орд, Бугаан гол, Баруун бүсийн төв зах, Ургамал, Тамир, Ялалт, Цагаан морь зэрэг задгай захууд их эрсдэлтэй буюу галын улсын байцаагчийн дүгнэлтээр өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэгдсэн байна.Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Жаргалант сумын онцгой комиссоос дээрх захуудыг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь хаахаар шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)