“Шинэ Ховд” бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Ховд аймаг нь ЖДҮ-ийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2019 оны байдлаар 13 аж ахуй нэгжид 403 сая төгрөгийн зээл олгоод байна. Харин ЖДҮ эрхлэгчдийн тухайд өөрийн гэсэн ажлын байргүйгээс тогтмол үйл ажиллагаа явуулж, цалин орлоготой болж чаддаггүй байсан бол орон нутгийн дэмжлэгээр үйлдвэрлэлийн зориулалттай тохилог ажлын байраар хангагдах нөхцөл бүрджээ.
Ажлын гутал, хувцас, хэвлэл дизайн, уран зураг, суран эдлэл, ажлын бээлий гэх зэрэг 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчид Шинэ Ховд бизнес инкубатор төвөөр бойжих юм. Тэгвэл дээрх төв албан ёсны нээлтээ энэ өдөр хийж, нээлтийн туузаа хайчиллаа.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бойжуулах зорилгоор байгуулагдсан “Шинэ Ховд” бизнес инкубатор төв байгуулагдсанаар орон нутгийн сургууль, цэцэрлэг, компани аж ахуй нэгж албан байгууллагуудад зах зээлийн үнээс хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгдэх шинэ үүд хаалга нээгдэж байна.
Тус төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс онцлож Эко гутал компани, спорт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэх зорилгоор нээгдсэн Буянт үйлийн шим хоршоог нэрлэж болно. Гутлын үйлдвэр нь Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрөөс 145 сая төгрөгийн зээл авснаар 10 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж, өдөрт 20-30 ажлын хос гутал үйлдвэрлэн ажиллаж байна. Харин ажлын хувцас үйлдвэрлэгч Буянт үйлийн шим хоршоо нь 80 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр жилдээ 3000 хос ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай оёдлын үйлдвэр байгуулан 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд нь орон нутгийнхаа Хөшөөтийн уурхай, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зах зээлийн үнээс 20-30 мянган төгрөгөөр хямд ханштай ажлын хувцас нийлүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн шинээр нээгдсэн бизнес инкубатор төвд үйл ажиллагаа явуулж байгаа тохируулгатай ажлын байрыг онцлох нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр сонсголын бэрхшээлтэй 4 хүнийг дэмжин 20 сая төгрөгийн буцалтгүй зээл олгосноор зөөлөн оёдлын шинэ үйлдвэрлэл явагдаж эхэлжээ.
Нярайн өлгий, хүүхдийн хувцас, сурагчдын гутал хувцас, аяга тавагны уут, цэцэрлэг яслын хүүхдүүдийн ор хөнжлийн даавууг үйлдвэрлэн орон нутгийнхаа хэрэгцээг хангахаар ажиллаж байна гэлээ. Ийнхүү орон нутгаас санаачлан хэрэгжүүлж буй Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөр эхнээсээ үр ашгаа өгч, олон арван ажлын байрыг шинээр бий болгоод байгаагаас гадна аж ахуй нэгжүүд эхнээсээ үйлдвэрлэлээ явуулж байнгын ажлын байртай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зах зээлд нийлүүлэх боломжоор хангагдаад байна.Ажлын гутал, хувцас, хэвлэл дизайн, уран зураг, суран эдлэл, ажлын бээлий гэх зэрэг 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчид Шинэ Ховд бизнес инкубатор төвөөр бойжих юм. Тэгвэл дээрх төв албан ёсны нээлтээ энэ өдөр хийж, нээлтийн туузаа хайчиллаа.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бойжуулах зорилгоор байгуулагдсан “Шинэ Ховд” бизнес инкубатор төв байгуулагдсанаар орон нутгийн сургууль, цэцэрлэг, компани аж ахуй нэгж албан байгууллагуудад зах зээлийн үнээс хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгдэх шинэ үүд хаалга нээгдэж байна.
Тус төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс онцлож Эко гутал компани, спорт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэх зорилгоор нээгдсэн Буянт үйлийн шим хоршоог нэрлэж болно. Гутлын үйлдвэр нь Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөрөөс 145 сая төгрөгийн зээл авснаар 10 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж, өдөрт 20-30 ажлын хос гутал үйлдвэрлэн ажиллаж байна. Харин ажлын хувцас үйлдвэрлэгч Буянт үйлийн шим хоршоо нь 80 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр жилдээ 3000 хос ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай оёдлын үйлдвэр байгуулан 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд нь орон нутгийнхаа Хөшөөтийн уурхай, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зах зээлийн үнээс 20-30 мянган төгрөгөөр хямд ханштай ажлын хувцас нийлүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн шинээр нээгдсэн бизнес инкубатор төвд үйл ажиллагаа явуулж байгаа тохируулгатай ажлын байрыг онцлох нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр сонсголын бэрхшээлтэй 4 хүнийг дэмжин 20 сая төгрөгийн буцалтгүй зээл олгосноор зөөлөн оёдлын шинэ үйлдвэрлэл явагдаж эхэлжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)