“KHOVD PHOTO WEEK-2025" нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа.


  Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн хөгжсөний 90 жилийн ой, Гэрэл зурагчид, уран бүтээлчдийг дэмжин бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, залуу гэрэл зурагчдыг дэмжих, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “Photo week-2025" арга хэмжээг улс, орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж эхэллээ.





  Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар, Ховд аймгийн гэрэл зурагчидтай хамтран үзэсгэлэн гаргаж, орон нутгийн музейд Түүхэн зураг болон Виртуал гэрэл зургийн үзэсгэлэнг ховд аймгийн нийт иргэдэд нээлттэй үзэсгэлэнгээ дэлгэж, гэрэл зураг сонирхогч, оюутан залуус дунд “Гэрэл зураг” сэдэвт алтан хонх тэмцээнийг зохион байгууллаа.





  Амарсанаагийн цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн гэр, Орон нутгийн Музейд хүрэлцэн ирж, гэрэл зургийн гайхамшгийг хамтдаа мэдрэхийг Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон урьж байна.




Сэтгэгдэл ( 0)